Гэрэл зургийг Р.Оюун
Монголын электрон спортын холбоо /MESA/ S-tier буюу дэлхийн дээд түвшний тэмцээн Улаанбаатар хотод гурван жил дараалан зохион байгуулах эрхийг авчээ. Тэмцээний эхнийх нь 2027 оны тавдугаар сарын 10-23-нд болох юм. 1.2 сая ам.долларын шагналын сантай тэмцээний аяллыг албан ёсоор эхлүүлэхээр BLAST-ийн Зах зээл, хот хариуцсан дэд захирал Жеймс Вүүллард манай улсад ирээд байна. Энэ тухай гэрэл зургийн сурвалжилгаас харна уу.

BLAST, MESA, "BLAST Premier Open Ulaanbaatar 2027" тэмцээний хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Эх сурвалж www.zms.mn