Дорнын эдийн засгийн форум (ВЭФ-2026) 2026 оны есдүгээр сарын 1-4-нд ОХУ-ын Владивосток хотод болно. Форумын үндсэн үйл ажиллагаа уламжлал ёсоор Русский арал дээрх Алс Дорнодын холбооны их сургуулийн (ДВФУ) кампуст болно. Тус арга хэмжээнд төрийн байгууллагын төлөөлөгчид, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, эдийн засагчид болон ОХУ болон бусад орны шинжээч, мэргэжилтнүүд оролцоно. Уг форум нь ОХУ-ын Алс Дорнодын эдийн засгийн чадавх, хөрөнгө оруулалтын боломжийг танилцуулах, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудтай эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд ВЭФ нь олон улсын чухал талбар болдгоороо онцлогтой. Өнгөрсөн жилийн ВЭФ-ийн хүрээнд нийт 358 гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж, 6 их наяд 58.2 тэрбум рублийн үнийн дүн бүхий тохиролцоонд хүрсэн байдаг. Энэ жилийн голсэдэв нь Алс Дорнодын хөгжил, хөрөнгө оруулалт, шинэ төслүүд, ОХУ болон Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагаа юм. Ялангуяа Монгол Улсын хувьд ВЭФ нь ОХУ-ын Алс Дорнодтой эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр-логистик, аялал жуулчлал, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцэхэд чухал ач холбогдолтой форум юм.