Монголын анхны 360° тайз дэлгэцийн шийдэл бүхий “KHARKHORUM 360°” фестивалийн тасалбараа захиалж амжсан уу. Тэгвэл “KHARKHORUM 360°” фестивалийн хамгийн хэмнэлттэй “Найзуудын багц” тасалбар дуусахад ердөө дөрвөн хоног үлдлээ. “Найзуудын багц” буюу гурван хүний тасалбар энэ сарын 20-ныг дуустал худалдаалагдах бөгөөд үндсэн үнэ 537.000 төгрөгөөс 360.000 төгрөг болж хямдарсан үнээр худалдаалагдаж байна. “Найзуудын багц” тасалбараа захиалаад хоёр өдрийн турш үргэлжлэх Монголын тэргүүлэх арт, визуал, хөгжмийн фестивалийг үзэж, хөгжмөөс давсан мэдрэмжийг хамтдаа мэдэрч, “KHARKHORUM 360°”-ийн нэг хэсэг болоорой. Мөн таны худалдаж авсан нэг тасалбар бүрд нэг мод тарих юм. Хамтдаа хоёр үдшийг мартагдашгүй дурсамж дүүрэн өнгөрүүлж, эх дэлхийдээ өөрсдийн хувь нэмрийг оруулцгаая.
Төв Цэнгэлдэх Хүрээлэн
8-р сарын 22-23
Тасалбар авах:
Shoppy: https://shoppy.mn/products/kharkhorum-2026
Event X: https://www.eventx.mn/event/1888
Boxoffice: https://boxoffice.mn/event/Kharkhorum08-22
Ticket.mn: https://ticket.mn/event/3159/