“KHARKHORUM 360°” фестивалийг Монголын анхны 360° дэлгэцтэй, электрон болон амьд хөгжмийг нэг дор мэдрүүлэх “KHARKHORUM 360°” фестиваль наймдугаар сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Тус фестивалийн угтвар үйл ажиллагаа болох “KHARKHORUM BAZAAR” энэ сарын 20-ныг хүртэл Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд үргэлжилж байна.

Энэ талаар комедиан М.Баяржаргал “Улаанбаатар хотын иргэдэд зориулж хотын төвийн гоё байршилд “KHARKHORUM 360°” фестиваль болох гэж байна. Фестивалийн free event болох “KHARKHORUM BAZAAR” өдөр бүр өөр өөр сонирхолтой хөтөлбөрөөр үргэлжилж байгаа. “KHARKHORUM 360°” фестиваль олон төрлийн үзэгчдэд чиглэсэн учраас хөтөлбөртөө сонирхолтой олон зүйлсийг багтаасан байна. “KHARKHORUM BAZAAR”-т ирж урлаг, соёлын хөтөлбөр үзэж, үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнтэй танилцахын зэрэгцээ найзуудтайгаа ярилцаж суун, фестивалиа хоног тоолон хүлээж болно. “KHARKHORUM 360°” фестивалийг үзэх гурван шалтгаан гэвэл, нэгдүгээрт, электрон техно болон амьд хөгжмийг нэг дор сонсох боломжтой. Хоёрдугаарт, Монголд анх удаа 360° тайз засаж байгаа нь үнэхээр гайхалтай. Гуравдугаарт, Монголын “Хархорин” брэндийг дэлхийд таниулах, дотоодын артист, уран бүтээлчдийг олон улсад гаргахын зэрэгцээ дэлхийн уран бүтээлчдийг Монголд авчрах соёлын томоохон арга хэмжээ болж байна. Эх орондоо хайртай бол эх орныхоо соёлыг сурталчлах ийм фестивалийг дэмжиж, хөрөнгө оруулж үзэх хэрэгтэй гэж бодож байна” гэлээ.

🏟️ Төв Цэнгэлдэх Хүрээлэн

⏰ 8-р сарын 22–23

🎟️Тасалбар авах:

Shoppy: https://shoppy.mn/products/kharkhorum-2026

Event X: https://www.eventx.mn/event/1888

Boxoffice: https://boxoffice.mn/event/Kharkhorum08-22

Ticket.mn: https://ticket.mn/event/3159/

Kharkhorum Festival