М.ХУЛАН
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д оролцох төлөөлөгчдийн бүртгэл үргэлжилж байна. Энэ сарын 28-ны өдрөөр 4127 хүн бүртгүүлжээ. Бүртгүүлсэн оролцогчдын 1137 нь НҮБ-ын гишүүн орнуудын төлөөлөгч, 2115 нь ажиглагч бол 112 нь төр, засгийн өндөр түвшний төлөөлөгч байна. Мөн НҮБ-ын агентлагууд, олон улсын банк, санхүүгийн байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, хэвлэл мэдээллийнхэн өргөн бүрэлдэхүүнээр оролцохоор бүртгүүлжээ.
Эх сурвалж: zms.mn