М.ХУЛАН
COP17 олон улсын бага хуралд дэвшүүлсэн найман санаачилгын гурав нь Монгол Улсынх. Энэхүү санаачилгыг батлах эцсийн шийдвэр гаргах үйл явцад оролцогч 197 улс 100 хувийн санал нэгдсэн тохиолдолд баталгаажна. Өөрөөр хэлбэл, нэг л улс эсэргүүцсэн тохиолдолд тухайн санаачилга дэмжигдэхгүй. Иймээс манай Гадаад харилцааны яам оролцогч талуудыг зөвшилцөлд хүргэх, хэлэлцээг үр дүнтэй зохион байгуулах, зөвшилцлийн үйл явцыг удирдан чиглүүлэх чухал үүрэг гүйцэтгэн ажиллана хэмээн БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир онцолсон.
Эх сурвалж: zms.mn