М.ХУЛАН

COP17 бага хурлыг зохион байгуулах нийт төсөвт өртөг нь 301 тэрбум төгрөг.  Гурван жилд зарцуулахаар  үе шаттайгаар баталсан. 2025 онд 72 тэрбум, 2026 онд 167 тэрбум, 2027 онд 50 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Зохион байгуулалтын хүрээнд нэмэлт санхүүжилтийн хүсэлтүүдийг боломжит хэмжээнд танаж, төсөвтөө багтаахаар зорьж буйгаа БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир тодотгов. Тухайлбал, зочин төлөөлөгчдийг угтах автомашиныг шинээр худалдан авахгүй харин шаардлага хангасан төрийн байгууллагуудын 150 орчим автомашиныг дайчилж ашиглах бөгөөд зөвхөн жолоочийн хөлс, шатахууны зардлыг санхүүжүүлнэ гэлээ.

Эх сурвалж: zms.mn