М.ХУЛАН
COP17 бага хурлын арга хэмжээнд хуванцар савтай ус хэрэглэхгүй. Үүний оронд баллонтой ус ашиглаж, оролцогч бүрийг дахин ашиглах боломжтой аягаар хангах юм. Ингэснээр дэлхий нийтийн хуванцрын хэрэглээг бууруулах бодлогыг дэмжсэн, байгальд ээлтэй "хуванцаргүй COP"-ийг зохион байгуулахаар төлөвлөсөн гэж БОУАӨ-ийн дэд сайд Б.Мөнхтамир COP17 бага хурлын бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл хийх үеэр тодотгосон..
Эх сурвалж: zms.mn