Гэрэл зургийг Р.Оюун
Цамын бүжиг дуусах үед Цагаан өвгөн гарч ирнэ. Цагаан өвгөн хүмүүсийг хөгжөөгч бурхан юм.
Хар малгайт шанагууд цам бүжигт баг зүүдэггүй ганц дүр юм. Шанагууд таван хааныг урин залах бөгөөд тэдгээр нь шашныг үүрд хамгаалахаар ам тангараг өргөсөн хаадууд юм.
Таван хааны богинохон маш ширүүн бүжгийн дараагаар Эрлэг номун хаан буюу Дамдинчойжоо гарч ирнэ. Бухын толгой бүхий багтай бөгөөд нэг гартаа тэрсүүтнийг барих цалам, нөгөө гартаа дүүрэн цустай гавал аяга барьсан байна. Түүнийг гарч ирснээр цам бүжгийн хамгийн оргил хэсэг эхэлнэ.
Сор зална гэдэг нь Дамдинчойжоо бурханд дээд зэргийн өргөл өргөж байна гэсэн утга юм. Сор гэдэг нь хадуур гэсэн үг бөгөөд муу юм бүгдийг юу ч үлдээлгүй хадуураар хадаж үгүй хийж байгаа утгыг илэрхийлдэг байна.
Эх сурвалж www.zms.mn