2026 оны наймдугаар сарын 22, 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд KHARKHORUM 360° visual art & music festival болно. Хэвлэлийн бага хурал Богд хааны ордон музейд өнөөдөр /2026.08.10/ боллоо. Энэ тоглолт нь дэлхийн хамгийн сүүлийн үеийн цоо шинэ урлаг болох VISUAL ART буюу 5 мэдрэхүйн урлагийн хөгжлийг гайхуулах хөгжмийн үдэшлэг юм. Энэ жил TIME буюу Хүннүгийн үеэс хойших 5 том үйл явдлыг дижитал урлагийн гайхамшгаар харуулна гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.

Гэрэл зургийг Л.Номингэрэл