Гэрэл зургийг Р.Оюун
Монгол Улсын иргэний агаарын тээврийн салбарын хөгжил дэвшил, эх орныхоо нэр хүндийг олон улсад өндөрт өргөж, 70 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулсан үнэтэй хувь нэмрийг нь төр, засгаас өндрөөр үнэлж МИАТ ТӨХК-ийг төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-гоор шагналаа. Мөн үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг төрийн дээд одон, медалиар шагнасан юм. Энэ тухай гэрэл зургийн сурвалжилгаас сонирхоно уу.
Ч.Нямсайхан гавьяат нисгэгч боллоо. Тэрээр иргэний тээврийн байгууллагад болон улсад 37 жил ажиллаж байгаа бөгөөд МИАТ ТӨХК-д олон жил ажиллахдаа нислэгийн аюулгүй бйдал, аюулгүй ажиллагааг ханган агаарт 21700 цаг ямар нэгэн зөрчил, дутагдалгүй нисэж, хөдөлмөрчин олон түмэндээ үйлчилжээ.
Ц.Ганбаатар иргэний нисэхийн салбарт 34 жил ажиллахдаа нислэгийн аюулгүй ажиллагааг ханган АН-24, АН-26, Б727-200, Б737-800, Б757-200, Б767-300 гэсэн агаарын хөлөгт 23 мянга гаруй цаг ниссэн байна. Үүнээс агаарын хөлгийн дарга, багш нисгэгчээр 19970 гаруй цаг нисэж, шинэ залуу үеийг сурган хүмүүжүүлж, 70 шахам шавь төрүүлсөн. Мөн нислэгийн ямар нэг зөрчил дутагдалгүй нисэж хөдөлмөрчин түмэндээ үйлчилснийг нь өндрөөр үнэлж гавьяат нисгэгч цолоор шагналаа.
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Д.Энхцэцэгийг шагналаа. Тэрээр нислэгийн үеийн зорчигчдын үйлчилгээг шинэ түвшинд гаргах зорилго тавин ажилласан амжилт нь олон улсын жишиг үйлчилгээний стандартыг нэвтрүүлж, хэрэгжүүлэх ажилд баг, хамт олноо удирдан манлайлан оролцож эх орондоо нислэгийн үеийн зорчигчдын үйлчилгээний олон улсын стандартыг нутагшуулжээ.
Гавьяат нисгэгч Ц.Ганбаатар ах, дүүгийн хамт.
Шагналтнууд.
Эх сурвалж www.zms.mn