Гэрэл зургийг Р.Оюун

Улаанбаатар хотын нийт хүн ам, албан байгууллага, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн унд, ахуйн шаардлагад нийцсэн цэвэр усаар тогтвортой хангах Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр өнөөдөр үүдээ нээлээ. Энэ тухай гэрэл зургийн сурвалжилгаас сонирхоно уу.

Усны дээжээ шалгадаг лаборатори.

Монгол Улс анх удаа газар доогуур сүвлэгээ хийж, шугаман хоолой татах шинэ технологи нэвтрүүлэв. Төслийн хүрээнд авто зам, төмөр зам, гол доогуур нийт 1651 метр сүвлэгээ хийжээ.

Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн хүрээнд хийсэн байгаль орчныг хамгаалах ажлууд.

Биокомбинат, Шувуун фабрик орчмын эх үүсвэрийн талбайд нийт 30 гүний худаг байгуулах ажлыг хийж гүйцэтгэв.

Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр шинэ эх үүсвэрээс усаа хүлээн авлаа. 2026.03.02

Эх сурвалж www.zms.mn