"Мөнгөн мод 2025" оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах улаан хивсний ёслол, шагнал гардуулах ажиллагаа өнөөдөр боллоо. 

Гэрэл зургийг Л.Номингэрэл

Наадмын дүрслэх урлагийн шилдэг бүтээл шагналыг “САРНЫ ДОР ТЭНГЭРИЙН ХАЯАНД” бүтээлээр Намхайжанцангийн РИНЧИН-ОЧИР хүртлээ.

Наадмын гэрэл зургийн шилдэг бүтээлээр Хүрэлсүхийн Энхжаргалын "Шонхор". 

Наадмын тайз, дэлгэцийн шилдэг зураач шагналын эзэн Төвсанаагийн МӨНХБАТ (Улсын Хүүхэлдэйн Театр).

Наадмын соёлын дижитал шилдэг бүтээл шагналыг “ШИВЭЭ ХИАГТ ХОТЫГ 1921 ОН” (Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музей) хүртлээ.

Наадмын дизайны шилдэг бүтээл шагналыг “МОНГОЛ ГЭР СУУЦЫН ТАВИЛГА” (Угсаатан гэр ХХК) хүртлээ.

Наадмын архитектурын шилдэг бүтээл шагналыг “ХАРХИРАА” зочид буудлын барилга (Динновэйшн ХХК) хүртлээ.

Наадмын хувцас загварын шилдэг бүтээл шагналыг “CASHMERE TECH” ноолууран хувцас загвар (Говь брэнд) хүртлээ.

Наадмын уран сайхны нийтлэл, нэвтрүүлгийн шилдэг бүтээл шагналыг “ХОТЫН БҮСГҮЙ ХӨДӨӨ НУТАГТ” (ETV Телевиз) хүртлээ.

Наадмын зар сурталчилгааны шилдэг бүтээл шагналыг “365 АНХААРЧ ХАЙРЛАЯ” нөлөөллийн аян (Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх алба) хүртлээ.