“Итгэл найдвар түгээе!” гэсэн утгатай “Hold Hope!” аяныг “Дэлхий дахинд Эхийн хайраар аз жаргал түгээе!” уриатайгаар Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэгээс (Бурханы сүм) 2026.03.25-нд Баянзүрх дүүргийн 4-р хороон дээр зохион байгууллаа. “Нийгмийн шударга ёсны дэлхийн өдөр (2-р сарын 20)”-ийг тохиолдуулан зохион байгуулсан уг аянаар тус хорооны зорилтот бүлгийн 30 иргэнд өдөр тутмын хэрэглээний хүнсний зүйл болох гурил, элсэн чихэр, ургамлын тос бүхий багцаар хүнсний дэмжлэг үзүүлснээр итгэл найдвар түгээж, ахуй амьдралд нь  хувь нэмэр оруулсан байна.

Бурханы сүмийн пастор Гэрэлхүү, “Олон хүн эдийн засгийн хүнд нөхцөлд амьжиргаагаа залгуулахын тулд хичээж байна. Итгэл найдвар гэгч зүйл аливаа хямралыг даван туулах хөдөлгөгч хүч болдог учраас манай итгэгчид хөрш нийгэмдээ урам зориг, итгэл найдвар дамжуулахын тулд нэгдэн, энэхүү үйл ажиллагааг зохион байгууллаа” хэмээн ярьсан юм.

Тухайн өдрийн өглөө Бурханы сүмийн итгэгчид цуглан, 4-р хорооны  ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, мөн бага орлоготой өрхүүдэд зориулж бэлтгэсэн 30 хайрцаг хүнсний багцыг тэдэнд гардуулан өглөө. Энэхүү хүнсний тусламж нь эдийн засгийн хямралтай, юмны үнэ өссөн өнөө үед цагаа олсон, хамгийн хэрэгцээтэй арга хэмжээ болж байгааг иргэд дуу нэгтэйгээр онцлон хэлж, талархлаа илэрхийлж байлаа.

Тус арга хэмжээнд оролцсон 4-р хорооны зохион байгуулагч н.Жайнагуль хэлэхдээ, “Манай хорооны нутаг дэвсгэр дээр байрлан үйл ажиллагаа явуулдаг Бурханы сүм бол нийгмийн сайн сайхны төлөө зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн олон янзын үйл ажиллагаа байнга зохион байгуулан, бидэнтэй тогтмол хамтран ажиллаж байдагт маш талархалтай байдаг. Өнөөдрийн тусламжийн энэ аян иргэдэд хүртээмжтэй, хэрэгцээтэй арга хэмжээ болж байгааг онцлоход таатай байна” гэлээ.

“Hold Hope!” аян нь уур амьсгалын хямралаас үүдэлтэй төрөл бүрийн гамшигт нэрвэгдсэн хүмүүсийг хүнс, өдөр тутмын хэрэгцээт зүйлсээр хангаж, жижиг дунд хүнсний үйлдвэрлэгчдийг тусалж дэмждэг үйл ажиллагаа юм.

Энэхүү аян нь Бурханы сүмийн 60 жилийн ойг тохиолдуулан 2024 онд эхлүүлсэн “Дэлхий дахины найдвар түгээгч” санал санаачилгын нэг хэсэг юм. Уур амьсгалын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах, боловсролыг дэмжих, тогтвортой, аюулгүй нийгэм бий болгох зэрэг зургаан үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Мөн олон улсын хамтын нийгэмлэгийн Тогтвортой хөгжлийн зорилтуудыг (SDGs) хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулдаг. “Hold Hope!” аян нь ядуурал, өлсгөлөнг бууруулах ангилалд багтдаг байна.

Бурханы Сүм нь (watv.org/mn) дэлхийн 175 орны 7800 гаруй бүс нутагт байгуулагдсан тус сүм нь Библийн сургаалын дагуу Эцэг Бурхан болон Эх Бурханд итгэдэг дэлхийн хэмжээний сүм юм. “Хөршөө өөрийн адил хайрла” хэмээх Христийн сургаалын дагуу олон чиглэлээр сайн дурын үйл ажиллагаа өрнүүлсээр иржээ. Өдийг хүртэл дэлхийн улс орнуудад цусны донорын хөдөлгөөн, байгаль орчны цэвэрлэгээ, эмзэг бүлгийнхнийг дэмжих, гамшгийн дараах яаралтай тусламж, соёлын хөгжлийг дэмжих зэрэг 45,000 гаруй удаагийн үйл ажиллагаа явуулж, дэлхий нийтийн хөгжил, эв нэгдэлд хувь нэмэр оруулсаар иржээ. Идэвхтэй, тууштай сайн дурын үйл ажиллагаа өрнүүлснийг нь үнэлэн улс орнуудын засгийн газар, байгууллагуудаас нийт 5600 гаруй шагнал хүртжээ. Үүнд АНУ-ын дөрвөн засгийн газраас Ерөнхийлөгчийн сайн дурын ажлын шагнал , БНСУ-ын гурван засгийн газраас Ерөнхийлөгчийн шагнал, Английн Хатан хааны сайн дурын ажлын шагнал, Бразилын хууль тогтоох байгууллагын гавьяаны одон, Перугийн Конгрессын хүндэт одон зэрэг шагналууд багтаж байгаа юм байна.

Мөн сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Монгол улсад цусны донорын хөдөлгөөн өрнүүлэх, эмзэг бүлгийнхэнд туслах, гамшгийн үеэр тусламж үзүүлэх, КОВИД-19-ийн халдвараас сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлэх, малчдад хандив тусламж үзүүлэх зэрэг нийгэмд тустай олон талт сайн дурын ажил зохион байгуулжээ. Өнгөрсөн жил л гэхэд “Hold Hope” аяны хүрээнд, Цагаан сар, Ахмадын баярыг угтан зорилтот бүлгийн ахмадууд болон бага насны хүүхдүүдэд хүнсний тусламж үзүүлсэн байна.

Уур амьсгалын хямралын улмаас байгаль орчны асуудал хурцдаж байгаа тул иргэдийн оролцооны ач холбогдол улам бүр нэмэгдэж байна. Ийм нөхцөл байдал дунд Бурханы сүм 1000 гаруй мод тарьж, Богдхан уул гэх мэт дархан цаазат газруудад байгаль хамгаалах үйл ажиллагаа явуулж, тогтвортой ирээдүйг бүтээхэд хувь нэмэр оруулан тасралтгүй ажилласаар байгаа юм байна. Эдгээр үйлсийг нь үнэлж Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрүүл мэнд, спортын яам, Ус сувгийн удирдах газар, Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Цусны Төвөөс жуух бичиг, талархал, хүндэт өргөмжлөл хүртээжээ.