Гэрэл зургийг Р.Оюун
Улаанбаатар дахь "Русский дом"-д Юрий Гагарин сансарт ниссэний буюу хүн анх сансарт ниссэний 65 жил, монгол хүн анх удаа сансарт ниссэн буюу Жүгдэрдэмидийн Гүррагчаагийн оролцсон олон улсын сансрын нислэгийн 45 жилийн ой тохиож байна. Мөн 1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд Юрий Гагарин сансарт ниссэн, 1981 оны гуравдугаар сарын 22-нд В.А.Джанибеков, Ж.Гүррагчаа нарын олон улсын багийн дэлхийн тойрог замд ажилласан өдрийг өгүүлэх түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ. Энэ үеэр Монгол Улсын анхны сансрын нисэгч ЗХУ-ын баатар, БНМАУ-ын баатар Жүгдэрдэмидийн Гүррагчаа, Вьетнамын анхны сансрын нисгэгч ЗХУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар Фам Туан нар оролцож дурсамжаасаа хуваалцсан юм. Энэ тухай гэрэл зургийн сурвалжилгаас сонирхоно уу.
Вьетнамын анхны сансрын нисгэгч ЗХУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар Фам Туан.
Эх сурвалж www.zms.mn