Р.Оюун
Монголын маркетинг менежментийн хүрээлэн, Монголын сайтын холбооноос 2025 онд амжилтаар түүчээлсэн шилдгийн шилдэг Гранд цомын эздийг шалгарууллаа. Энэ тухай гэрэл зургийн сурвалжилгаас сонирхоно уу.
"Grand Awards"-ийг нээж Монголын маркетинг менежментийн хүрээлэнгийн дэд захирал Нянтайсанжаа үг хэллээ.
Ё.Байгал захиралтай "Чойжин темпл" компани.
Соёл, урлагийн хөгжил, манлайллын төлөө хөдөлмөрлөсөн 40 жилийн ойн "Зүрх асна" тоглолтоороо гавьяат жүжигчин Т.Ариунаа цомын эзэн, мөн дуучин А.Аззаяатай хамтран дуулсан "Чамтай бас чамгүй" дуэт дуугаар "Оны шилдэг дуэт"-ийн эзэд боллоо.
Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин А.Долгор "Дуурийн урлагийн манлай" цом хүртэв.
Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Хэнзийг Монголын гэрэл зургийн ертөнцөд оруулсан хувь нэмрийг нь үнэлж "Соёл, түүхийн өвийг гэрэл зурганд мөнхлөгч"-өөр шагнав.
Хүнсний үйлдвэрийн салбарын "Үе дамжсан бүтээлч үйлдвэрлэгч, дэлгэрүүлэгч"-ээр Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, талх нарийн боовны салбарт манлайлагч "Суман гүн" компанийн үүсгэн байгуулагч, зөвлөх Н.Дашхүү шалгарлаа.
"Хот, гэр бүлийн соёлыг таниулсан шилдэг контент бүтээгч"-ээр Б.Нармандах.
"Нийгмийн оюун санаанд эерэгээр нөлөөлсөн онцлох инфлүүсэр"-ээр Ч.Уранхолбоо.
"30 мянган хонь" төсөл санаачилж, "Үндэсний брэндинг хөгжүүлэгч"-ээр Т.Дүүрэн.
"Шилдэг эко хүнс"-ээр Н.Мөнхцэцэг захиралтай "Цахир лигдэн" компани.
Барилга, бүтээн байгуулалтын салбараас "Төгс гүйцэтгэлтэй компани"-аар Б.Жавхлан захиралтай ТBJ констракшн.
А.Дэлгэржаргал захиралтай "Динза Цондоолойгийн анд найзууд" ТББ "Боловсролын салбарт үнэ цэнтэй хөрөнгө оруулагч"-аар шалгарлаа.
"Хилийн чанад дахь Монголын соёлын элч-"ээр Г.Гантуяа захиралтай "Айнко энтертайнмент студи".
"Оны онцлох эмэгтэй тамирчин"-аар С.Мөнхзул.
Э.Отгонжаргалыг "Орон нутгийн онцлох" бүтээн байгуулалтаар өргөмжлөв.
Д.Бэрцэцэг захиралтай "Голден зууч" компанийг "Нийгмийн хариуцлагатай эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүн" үйлдвэрлэгчээр өргөмжиллөө.
"Үзэмж" брэндийн захирал С.Энхзаяаг "Хувцас загварын салбарын оны онцлох бизнес эрхлэгч эмэгтэй"-гээр тодрууллаа.
ЦДБЭЧ-ын Бүжгийн албаны хамт олныг "Үндэсний урлагийг хилийн чанадад сурталчилсан шилдэг хамт олон"-оор өргөмжиллөө.
О.Батнасан захиралтай "Оргилох амжилтын эх булаг" компанийг "Нийгмийн хариуцлагыг түгээн дэлгэрүүлэгч компани"-аар шалгаруулав.
М.Наранзаяа захиралтай "Аз, од азтай аялал" компани "Хамгийн олон хотоор нэг дор аялах боломж олгогч аж ахуйн нэгж"-ээр тодорлоо.
"Нийгмийн манлай зүтгэлтэн"-ээр "Үжин" төвийг үүсгэн байгуулагч Д.Ундраа шалгарлаа.
"Өв соёл, үнэ цэнийг дээдлэгч анхдагч аж ахуйн нэгж"-ээр Д.Болор-Эрдэнэ шалгарлаа.
"Олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэгч онцлох сургууль"-аар О.Жавхлан захиралтай "Шинэ санаа иннова" шалгарав.
Эх сурвалж www.zms.mn