...Азийн хамгийн эрэлхэг үндэстний энэрэл хайр, эр зориг, тэсвэр тэвчээр дүүрэн эгэл даруухан амьдрал магадгүй нүүдэлчдэд л үлдсэн байж мэдэх юм. Хүн байгалийн энэ л нандин холбоо, шүтэн барилдлага, оршихуйн эрхэм чанараа хамгаалан зогсох эр зоригийн баримтыг илэрхийлсэн хөрөг сурвалжилгын бүтээлүүдээр “Оюунлаг эргэлт медиа групп”-ын дэргэдэх Ergelt.mn мэдээллийн сайтын хамт олон “Сүүлчийн нүүдэлчид” номоо бүтээжээ. Тодруулбал, орчин цагийн нүүдэлчин монголчуудын ахуй амьдралыг харуулсан 32 хөрөг бүхий сэтгүүл зүйн бүтээл бүхий номыг Унгар, Австри, Чех, Швейцар, Итали, Франц гэсэн Европын зургаан улсад өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нээсэн бол өчигдөр “Чингис хаан” Үндэсний музейд монгол уншигчдадаа өргөн барих номын нээлтээ хийв...

Гэрэл зургийг Л.Номингэрэл