Монгол хэл шинжлэлийн салбар ухаан бүрийн ээдрээтэй асуудлыг онол, аргазүйн шинэлэг үзэл баримтлалаар судлан шинжилж, утга учрыг нь нотлон тайлбарлах гэгээн үйлсэд мэдлэг ухаан, хүч хөдөлмөрөө зориулсан нэрт эрдэмтдийн нэг нь Монгол Улсын Төрийн шагналт, Гавьяат багш, Академич, профессор, хэл шинжлэлийн ухааны доктор Ш.Лувсанвандан билээ. Тэрээр 1910 оны нэгдүгээр сарын 20-нд одоогийн Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг төржээ. Түүний мэндэлсэн энэхүү өдрийг МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим дурсан хүндэтгэж, “Лувсанванданы өдөр” хэмээн нэрлэж, эрдмийн баяр болгон тэмдэглэж байхаар тогтжээ.
Гэрэл зургийг Л.Номингэрэл









