Гэрэл зургийг Р.Оюун

Дэлхийн II дайны ялалтын 80 жил, Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойг тохиолдуулан хэрэгжүүлж буй “Бүхнийг фронтод-Тэмээн жингийн цуваа” төслийн эхний үе амжилттай хэрэгжиж дууслаа. Энэ төсөл нь дайны жилүүдэд Монголын ард түмнээс Улаан армид хүргүүлж байсан “Бэлэглэлийн цуваа”-ны түүхэн ач холбогдлыг сурталчлах, ахмад үеийнхний гавьяаг алдаршуулах, нүүдлийн соёлыг дэлхийд таниулах болон аялал жуулчлалын шинэ маршрут бий болгох зорилготой юм. Учир нь дэлхийн II дайн эхэлсэн цаг үед Монголын ард түмнээс Ховд аймгийн иргэдийн тусламжийн барааг хүргэх зорилгоор 540 тонн ачааг 1200 тэмээн жингээр өвлийн улиралд туулж Ховд аймгийн Манхан сумаас Горно-Алтай, Бийск хот хүртэл явсан тэмээн жингийн түүхэн замналыг сэргээх, залуу үедээ сурталчлах юм. Энэ тухай гэрэл зургийн сурвалжилгаас харна уу.

Эх сурвалж www.zms.mn