Гэрэл зургийг Р.Оюун

Монголын уран зургийн галерейд "Монголын сайхан бичигтэн-2025" олон улсын уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 12-18-ныг хүртэл олон нийтэд толилуулж байна. Энэ тухай гэрэл зургийн сурвалжилгаас сонирхоно уу.

12 дугаар ангийн сурагчдын ангилалд Ховд аймгийн Жаргалант сумын "Цаст-Алтай" ЕБС-ийн 12г ангийн сурагч А.Намуунзулын бүтээл тэргүүн байр эзэлсэн байна.

12 дугаар ангийн сурагчдын ангилалд Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн 12д ангийн сурагч А.Хүслэнгийн бүтээл дэд байрт оржээ.

Бичвэрийн бус бүтээлийн ангилалд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нэгдүгээр сургуулийн монгол хэл, бичиг, уран зохиолын багш Ж.Гэрэлмаа тэргүүн байр эзэлсэн байна.

Бичвэрийн бус бүтээлийн ангилалд Завхан аймгийн Сантмаргац сумын ЕБС-ийн Монгол хэл, бичиг, уран зохиолын багш Б.Ундрахын бүтээл тусгай байрт шалгарчээ.

Бичвэрийн бус бүтээлийн ангилалд Хөвсгөл аймгийн "Дэлгэрмөрөн" ЕБС-ийн 8а ангийн сурагч Б.Уянгацэцэгийн бүтээл гуравдугаар байр эзэлжээ.

Гадаадын иргэнийн ангилалд ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн шулуун хөвөөт Цагаан хошууны уран бичээч Урнаагийн бүтээл.

Гадаадын иргэнийн ангилалд Япон улсын Токио хот дахь "Сяндагаяа" япон хэлний сургуулийн сургалтын албаны ажилтан Оюунхуарын бүтээл.

Гадаадын иргэнийн ангилалд ОХУ-ын Буриад улсын иргэн, уран бичээч Булгутова Арюнагийн бүтээл дэд байрт шалгарчээ.

Гадаадын иргэний ангилал. АНУ-ын Элчин сайдын яамны ажилтан Саринпорнтха Лердридийн бүтээл. 

8-11 дүгээр ангийн сурагчдын ангилалд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын "Дэлгэрмөрөн" ЕБС-ийн 11а ангийн сурагч Д.Золзаяагийн бүтээл гуравдугаар эзлэв.

8-11 дүгээр ангийн сурагчдын ангилалд Хан-Уул дүүргийн 115 дугаар сургуулийн 11а ангийн сурагч Б.Алимансарангийн бүтээл тэргүүн байр эзэллээ.

Сайхан бичигтэн анги ангилалд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын "Гурван-Эрдэнэ" ЕБС-ийн монгол хэл, бичиг, уран зохиолын багш Д.Жаргалмаагийн бэлтгэсэн 9б ангийн хамт олон тэргүүн байр эзэлжээ.

Сайхан бичигтэн анги ангилалд Хөвсгөл аймгийн "Сод-Эрдэм" ЕБС-ийн Монгол хэл, бичиг, уран зохиолын багш Б.Даваадуламын бэлтгэсэн 12а ангийн хамт олон тусгай байр эзэлсэн байна.

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Ричард Буанган "Монгол дуу, дүрс сан" ТББ-ын үүсгэн байгуулагч Б.Баясгалангийн нэрэмжит шагнал хүртжээ.

Мэргэжлийн багш нарын ангилалд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын дөрөвдүгээр сургуулийн монгол хэл, бичиг, уран зохиолын багш Б.Цэрэндэжидийн бүтээл тэргүүн байр эзэллээ.

Мэргэжлийн багш нарын ангилалд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нэгдүгээр сургуулийн багш Б.Уранбилэгийн бүтээл тусгай байр эзлэв.

Мэргэжлийн багшийн ангилалд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын "Дэлгэрмөрөн" ЕБС-ийн монгол хэл, бичиг, уран зохиолын багш Б.Долгормаагийн бүтээл тусгай байр эзлэв.

Уран бичлэгийн ангилалд Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн монгол хэл, бичиг, уран зохиолын багш Д.Оюун-Эрдэнийн бүтээл тэргүүн байр эзлэв.

Уран бичлэгийн ангилалд МУИС-ийн монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн магистрант П.Саранбилэгийн бүтээл тусгай байр эзэлжээ.

Уран бичлэгийн ангилалд Баянгол дүүргийн 38 дугаар сургуулийн 7-гийн 2 ангийн сурагч А.Очийн бүтээл гуравдугаар байр эзэллээ.

Насанд хүрэгчдийн ангилалд МУИС-ийн Сэтгэл хөдлөл хөтөлбөрийн нэгдүгээр түвшний оюутан Ж.Ариунзулын бүтээл гуравдугаар байр эзэлсэн байна.

Эх сурвалж zms.mn