Гэрэл зургийг Р.Оюун

Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шинээр эрх авсан өмгөөлөгчдийн "Өмгөөлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа" өнөөдөр УИХ-ын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнд боллоо. Энэ үеэр Монголын өмгөөлөгчдийн холбооноос "Чингис хаан" тэргүүн зэргийн одонт, академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ. Энэ тухай гэрэл зургийн сурвалжилгаас харна уу.

 

Монголын өмгөөлөгчдийн холбооноос "Чингис хаан" тэргүүн зэргийн одонт, академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ.

"Чингис хаан" одонт, академич С.Нарангэрэл өмгөөллийн эрхээ авсан шинэхэн өмгөөлөгчдөд "Би та нарт хичээл ороогүй ч, та бүгд миний сурах бичгийг үзэж, судалсан учраас номын шавь нар минь юм шүү. Шинээр эрх авсан өмгөөлөгчиддөө хүний эрхийг хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтоох их үйлсэд нь өндөр амжилт хүсье" гэсэн юм.

Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров, УЗ-ийн гишүүн Б.Энх-Эрдэнэ, Р.Булгамаа нар оролцож шинээр эрх авсан өмгөөлөгчдөд эрхийн бичгийг нь гардууллаа. 

Эх сурвалж polit.mn