Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл, язгуур эрх ашиг, туйлын хүслэнгийн илэрхийлэл болсон ардчилсан Үндсэн хуулийн өдөр энэ сарын 13-нд тохионо.  “Зууны мэдээ” сонин энэ өдрийг тохиолдуулан “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа 21 аймаг, есөн дүүргийн төлөөллийг урьж,  Үндсэн хуулийн үзэл санааны тухай 30 хүний байр суурийг онцлон хүргэж байна.

Гавьяат хуульч Б.Чимид агсан нэгэнтээ “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм”  хэмээн тодорхойлж байсныг эргэн сануулах нь зүйтэй биз ээ.  Монгол Улсын иргэн та таны язгуур эрхийг баталгаажуулсан Үндсэн хуулийнхаа үнэ цэн, үзэл баримтлалыг юу гэж ойлгодог вэ.

 

Сүхбаатар дүүргийн XI хорооны иргэн Б.Эрдэнэчимэг: Байгалийн баялгаа хүртэж чадахгүй байна

 

- “Үндсэн хуулийн хэрэгжилт зөрчигдөж байна. Үгээ хэлж, үзэл бодлоо хэлж болохгүй, талбай дээр жагсаж чадахгүй байна шүү дээ. Ардчилсан, эрх чөлөөтэй  улс гээд байгаа хэдий бодит байдал дээр эсрэгээрээ. Ард иргэдийнхээ эрхт бүх л байдлаар халдаж байна. Хүний эрхийг хангахад Үндсэн хууль үйлчилж чадахгүй байгаа. Харин эсрэгээрээ эрх мэдэлтэй төрийн хүмүүст үйлчилж, иргэдээ орхижээ.

Би өнгөрсөн оны зургаадугаар сараас эхлэн байгалийн баялгийг иргэдэд хүртээхийн төлөө бас ахмадын тэтгэврийг нэмэхийг хүсэж Төрийн ордны Төрийн ордны гадаа цементэн шалан дээр  хэдэн сар суусан.  Гэвч бидний жагсаж, цуглах эрхийг зөрчиж байна. Гэтэл цагдаа нь хөөж, гавлаж авч явж байна. 100 мянган төгрөгөөр торгож байна. Намайг торгоод яах юм бэ. Би гэр бүлийнхээ, ард түмнийхээ төлөө тэнд басан шүү дээ. Бид байгалийн баялгаа хүртэж чадахгүй байна. Энэ мэтчилэн хүний эрх чөлөөг хааж, боож байна. Ардчилсан нийгмийн гэж манай улсад алга.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 4 (7746)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn