Б.ЖАВХЛАН

Энэ сарын 1-ний өдрөөс эхлэн замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюунаар илрүүлэн шийдвэрлэх автомат хяналтын систем ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш буюу өнгөрсөн тав хоногийн хугацаанд 4000 зөрчил бүртгэгдсэн байна. Харин өмнө нь 13 сая зөрчил илрүүлж, шалгадаг байсан талаар ЗХУТ ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу мэдээлжээ. 

AI хурд хэтрүүлэх, гэрэл дохионы зөрчил, тухайн чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээний зөрчил, эгнээ байр буруу эзэлсэн, автобусны буудал дээр зогссон, зогсох шугам, үргэлжилсэн цагаан шугам давж эргэсэн, урсгал сөрсөн, түр буюу удаан зогсох хориотой хэсэгт тээврийн хэрэгсэл байршуулсан, явган хүний зам дээр, ногоон байгууламж, орц гарц хаасан автомашины хөдөлгөөнд албан ёсоор торгуулийн арга хэмжээ авах юм.