Б.ЖАВХЛАН

Цагдаагийн байгууллагад 2026 оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн 23:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 хорооны нутаг Дунд дарь эх ..... тоотод “манай эхнэр нас барсан байна” гэх мэдээлэл бүртгэгджээ. 

Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад 30 настай, эмэгтэй М, дөрвөн настай, эмэгтэй А, гурван настай, эмэгтэй А нарын биед мэс ашиглан халдаж, 30 настай М, дөрвөн настай А нарын амь нас хохирсон болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна. Дээрх хэрэгт цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг байгуулан иргэн 48 настай эрэгтэй Б-г холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулж байна талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэв.

Гурван настай эмэгтэй А-н биеийн байдал хүндэвтэр эмнэлгийн байгууллагын хяналтад эмчлүүлж байна. Хэргийг үйлдсэн байж болох этгээд нь хөрш байсан талаарх эх сурвалжийн мэдээлэл байгаа юм.