Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу энэ сарын 21-нд Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ. Тэрбээр Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн. Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор цолтой. Монголын хуульч, улстөрч, нийгмийн зүтгэлтэн юм. 1992 оны УИХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшин ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. 2004 онд Японы Нагояа Их Сургуулийн зочин профессороор ажиллаж байсан бөгөөд 2018 онд МУИС-ийн Эмирет профессор цол хүртсэн билээ.
Гэрэл зургийг Л.Номингэрэл










