Гэрэл зургийг Р.Оюун
Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” романаас сэдэвлэсэн ижил нэрт визуал драмын жүжиг, Эрнст Теодор Амадей Гофманий “Цөмөөхэй ба хулганын хаан” үлгэрээс сэдэвлэсэн “Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжиг, мөн Францын алдарт зохиолч Александр Дюмагийн романаас сэдэвлэсэн “Шадар гурван цэрэг” физикл драмын жүжгийг үзэгчдийн хүртээл болгосон. Мөн энэ уран бүтээлүүдээрээ "Гэгээн Муза" олон улсын театрын наадмын шилдгээр тодорсон “Pro” театрынхан Александр Вампиловын “Нугасны ан” жүжгийн зохиолыг “Сүүлчийн бороо” нэрээр, мета драмын жүжиг хэлбэрээр толилууллаа. Энэ жүжигт найз нөхдийн харилцаа, хайр сэтгэл, хувь хүний дотоод зөрчил, амьдралын үнэ цэнийг хөнджээ. "Сүүлчийн бороо"-г РЦНК буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвд долоон удаа тоглох ажээ. Тоглолтын талаар гэрэл зургийн сурвалжилгаас сонирхоно уу.
Эх сурвалж www.zms.mn