П.АМГАЛАН

БНСУ-ын Ульсан хотод уламжлалт харвааны дэлхийн цомын тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээнд манай улсаас 40 тамирчин оролцсоноос хоёр алт, нэг хүрэл медаль хүртжээ. Тэмцээн 30, 70, 90, 145 метрийн зайд ганцаарчилсан болон багийн төрлөөр явагдлаа. Манай тамирчдаас үндэсний сурын аймгийн онч харваач, спортын мастер, уламжлалт харвааны улсын мэргэн Б.Ганзориг 30, 70 метрийн зайд хошой алтан медаль хүртэж, бүх зайн нийлбэр дүнгээр гран при шагналийн эзэн болсон байна. Мөн эмэгтэйчүүдийн 90 метрийн зайд үндэсний сурын спортын мастер Б.Отгонжаргал хүрэл медаль хүртжээ. 

Эх сурвалж:www.zms.mn