П.Лхагважаргал 

 

Дэлхийн хайкү

Санскрит хэлний “Шло Ка” гэх үгнээс гаралтай уран яруу өгүүлэмж бүхий уран зохиолын нэгэн төрлийг шүлэг гэнэ. Хөгжим, зураг гэхчлэн урлагийн төрөл бүрд олон янзын хэлбэр, урсгал, хэв маяг байдаг. Түүнтэй адил шүлэг, яруу найрагт тухайн улс, ард түмний соёл, хэл, сэтгэлгээ, үзэл санааг шингээсэн өөр өөр төрөл бий. Үүний нэг нь хайкү юм. Энэ нь магадгүй дорно дахины яруу найргийн хамгийн алдартай төрөл юм. Түүнчлэн уран зохиол, урлаг нь хүн төрөлхтний сэтгэлээ ойлголцох, соёлоо харилцан уламжилдаг оюуны соёл гэдгийг түүх гэрчилсээр иржээ. 
 

Хайкүг зөвхөн богино шүлэг гэдгээр нь бус нэгэн соёлын уламжлалаар нандигнан дээжилсээр ирсэн япончуудын дунд хайкүг өөр хэлбэрээр уламжлах ба шинэчлэх, зөвхөн японы богино шүлгийн сонгодог хэлбэр гэдэг. Иймд дэлхийн бусад улс үндэстэнтэй холбоогүй гэх зэрэг асуудлын талаарх зөрчил маргалдаан үргэлжилсээр байгаа бөгөөд уламжлалт болон орчин үеийн чөлөөт хайкү гэсэн хоёр замаар хөгжиж байна. Шинэчлэгдэхдээ уламжлалт хайкүгийн амин сүнс болсон санаа дүрийн давхцал, улирлын үг, айзмын таслал зэрэг гоо сайхны уламжлалаа баримталж, дэлхийн олон улсад аажмаар түгэн хятад, америк хайкү гэхчлэн олон улс үндэсний хэлээр зохиогдох болсон билээ. Түүний нэг нь монгол хайкү юм. Харин монгол хайкү, богино мөртийг шандастай зохиогч Ё.Эрдэнэтогтохыг энэ удаагийн бичвэртээ онцолж байна. 
 

Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 31. БААСАН ГАРАГ. № 206 (7703)