Р.Оюун

Энэ жил Монгол, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд БНСУ-ын “Хөгжлийн төсөл хөтөлбөр” судалгааны форум болж Монгол дахь БНСУ-ын Элчин сайдын яам, Монгол-Солонгосын парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ болон бусад хүндэт гишүүд, Парламентын аудитын алба, Эдийн засгийн хөгжлийн яам, ЗГХЭГ, Гадаад харилцааны яамны Ази Номхон далайн газар, Эдийн засгийн хөгжлийн төв, Удирдлагын академи, Монополын эсрэг газар, МУИС, Зүүн хойд Азийн аюулгүй байдал, стратегийн судлалын хүрээлэнгийн төлөөлөгч нар оролцлоо. Энэ жил Монгол, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд БНСУ-ын “Хөгжлийн төсөл хөтөлбөр” судалгааны форум болж Монгол дахь БНСУ-ын Элчин сайдын яам, Монгол-Солонгосын парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ болон бусад хүндэт гишүүд, Парламентын аудитын алба, Эдийн засгийн хөгжлийн яам, ЗГХЭГ, Гадаад харилцааны яамны Ази Номхон далайн газар, Эдийн засгийн хөгжлийн төв, Удирдлагын академи, Монополын эсрэг газар, МУИС, Зүүн хойд Азийн аюулгүй байдал, стратегийн судлалын хүрээлэнгийн төлөөлөгч нар оролцлоо.

БНСУ-ын "Хөгжлийн төсөл хөтөлбөр" судалгааны форумын хэлэлцүүлэгт ШУА олон улсын харилцааны докторант Шин Сан Гюүн, УИХТГ-ын дэргэдэх Парламентын судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Онолт, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд асан, Олон улсын Улаанбаатарын их сургуулийн зөвлөх П.Үржинханд нар оролцлоо.

Шин Сан Гюүн "Глобал Кореа" гэдэг илэрхийлэл нь Солонгос улсын Засгийн газрын дипломат болон үндэсний стратегийн үзэл баримтлалуудын нэг  бөгөөд "Солонгос улс олон улсын нийгэмд хариуцлагатай, нөлөөтэй улс болох үүрэг, оролцоогоо өргөжүүлэх" зорилготой. БНСУ олон улсын нийгэмд илүү идэвхтэй, хариуцлагатай үүрэг гүйцэтгэхээр зорьж байгаа нь эерэгээр үнэлэгдэж байна. Мөн хөгжиж буй орнуудад үзүүлэх тусламжийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зэрэг олон улсад оруулах хувь нэмрийг чухалчилж, дэлхийн давцанд илүү итгэлийг олж, нэр хүндээ өсгөж чадсан. Нөгөө талаар улсын брэндийг бэхжүүлэх, дипломат сүлжээг өргөжүүлэх стратегиуд нь Солонгос улсын дунд түвшний улс болох хүсэл тэмүүлийг тусгасан гэж үздэг. Нэмж хэлэхэд НҮБ 1945 оны аравдугаар сарын 24-нд байгуулагдаж, энэ жил 80 жилийн ой тохиож байна. БНСУ-ын ерөнхийлөгч Ли Жэ Мён НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы нээлтийн илтгэлдээ "НҮБ-ын 80 жилийн амжилтыг Солонгосын түүх баталдаг" хэмээн онцолжээ.

Солонгос улс олон улсын нийгэмд НҮБ-ын үүргийг гэрчилсэн. Одоо дунд түвшний улс болон хөгжиж үүрэг, хариуцлагаа гүйцэтгэж байгаагийн нэг илрэл нь "Глобал Кореа" баримтлал юм. Энэ ч утгаараа "Глобал Кореа" хөтөлбөрийг загвар болгон Монгол Улс олон улсын нийгэмд юу хийж чадах вэ гэдгийг эрэлхийлэв.1990-ээд оны сүүл үеэс 2000-аад оны эхээр Солонгос хурдан өсөж, "Made in Korea" бүтээгдэхүүний нэр хүнд дэлхийд тархахад Засгийн газар улсын брэндийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх стратеги боловсруулсан. Тухайлбал, Ли Мён Бакын Засгийн газрын үед /2009 он/ ерөнхийлөгчийн харьяа Улсын брэндийн хороо байгуулагдаж "Brend korea" бодлого эрчимжсэн. "korea" одоо дэлхийд хамгийн хүчирхэг дунд түвшний улсын брэндүүдийн нэгээр үнэлэгддэг. "К-рор", "K-food", "K-culture" нь дэлхийн хэрэглээний соёлын код болж тогтжээ.

Үүн шиг Монгол хэв маягийн улсын имижийн стратеги, "Brending Mongolia" нь Монголын байгаль, нүүдэлчдийн соёл, үнэт зүйл, бодлого, иргэний ухамсрыг нэгтгэн олон улсын нийгэмд итгэл даасан, сэтгэл татам улс болох стратеги байгаасай гэж хүсэж байна. Гол зорилго нь "Ногоон, энхтайван, нүүдлийн Монгол" буюу тал нутгийн улс+энхийн зуучлагч дипломат ажиллагаа+нүүдэлчдийн өвөрмөц соёлыг таних тэмдэг болгон дэлхийд таниулах явдал юм" гэв.  

Д.Онолт "БНСУ нь олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн, өндөр хөгжилтэй орнуудын тоонд зүй ёсоор багтсан. ДНБ-ий хэмжээгээрээ дэлхийд дөрөвдүгээрт орох орон. Энэ орны нийгэм, эдийн засгийн хөгжил, өнөөдөр хүрээд байгаа амжилт, ололт, түүнд хүрэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээнүүдийг судалж үзэх нь зүйн хэрэг юм. Цаг үеийн эрэлт шаардлагыг харгалзан БНСУ-д хэрэгжиж эхэлсэн ВК21 хөтөлбөр нь улс орондоо бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, шинэ технологийг туршиж нэвтрүүлэх замаар улс орнуудтай өөр түвшинд өрсөлдөх урт хугацааны бодлого дэвшүүлсний том илрэл байна. ВК21 хөтөлбөрийн хоёрдугаар үе шатаас эхлэн хэрэгжсэн төслүүдийг үзүүлсэн амжилтаар нь дүгнэж, үр дүнд нь хариуцлага тооцох эсвэл урамшуулах, түүнчлэн өргөжүүлэх шийдвэр гаргадаг болсон тухай дурдсан нь анхаарал татаж байна. Хөтөлбөр нь өнгөрсөн 26 жилийн хугацаанд тус улсын их, дээд сургуулийн хөгжил, эрдэмтэн судлаачдын хөгжилд том хувь нэмэр оруулсан байж мэдэх ч тухайн үеийн эдийн засаг, аж үйлдвэрийн хөгжлийнх нь нөхцөл байдал энэ хөтөлбөр амжилттай хэрэгжих суурь нөхцөл болсон байх магадлалтай юм. Иймд ВК21 хөтөлбөрийн туршлагыг манай улс ашиглах, нэвтрүүлэхээс өмнө одоогийн нөхцөл байдал, ажиллах хүчний бүтцийн талаар дүгнэлт хийхийг уншигчдад санал болгоно. Нэмж дурдахад "Зөгийн үүр", "Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр" гэсэн бодлогын арга хэмжээг манай улс цөөнгүй удаа авч хэрэгжүүлсэн байдаг ч яагаад ВК21 хөтөлбөрийн хэмжээнд ололт, амжилттай байж чадаагүйг боловсрол, шинжлэх ухааны салбарынхан уншиж үзэхэд тун сургамжтай байна" гэсэн юм.

П.Үржинханд "БНСУ  бол соёлын бүтээлч үйлдвэрлэлийг төрийн нэгдсэн бодлогоор хөгжүүлж, олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар үнэлэхүй их амжилт олсон улс. Соёлын бүтээлч үйлдвэрлэл бүр нь 1990-ээд оны эцсээр эдийн засгийн үр өгөөжийн хувьд тэргүүлэх салбарын нэг болж өргөжсөн юм. Хөгжилд нь нөлөөлсөн олон хүчин зүйл бий. Тэдгээрээс хамгийн чухал нь төр энэ салбарын бизнес, эдийн засгийн их боломж бололцоог соргог олж харж, эрх зүйн орчныг нь сайжруулж, татварын бодлогоор дэмжиж, салбар хоорондын уялдааг боловсронгуй болгож, гадаад зах зээлд гарахад нь бүх талын туслалцаа үзүүлж ажилласныг дурдах ёстой.

Монгол Улсын хувьд соёлын бүтээлч үйлдвэрлэл харьцангуй шинэ залуу салбар. Монгол Улс Соёлын яамтай болж, Соёлын бүтээлч  үйлдвэрлэлийн тухай хууль батлуулж дөрвөн жил болж байна. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх салбаруудаа тодорхойллоо. Энэ бүхэн соёлын бүтээлч үйлдвэрлэл хөгжүүлэх зөв зүйтэй эхлэл мөн. Монгол Улс соёлын баялаг өв, уламжлалтай улс. Өв соёл бол нөхөн сэргээгддэг онцлогтой их баялаг. Баялгаа цаг алдалгүй эргэлтэд оруулж, нэмүү өртөг шингэсэн брэнд, бүтээгдэхүүн бий болгох чиглэлээр ажиллах явдал чухал юм. Өрсөлдөх чадвартай, олон тулгууртай эдийн засгийн бүтэц бий болгох, тогтвортой хөгжлийг хангахад соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатай. БНСУ-ын соёл, урлаг, хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчид, хувь хүмүүстэй хамтран ажиллах их боломж бий.

Солонгос хэл Монголын нийгэмд өргөн тархсан гадаад хэлний нэг. Албан бус судалгаагаар Монголын хүн амын 12 орчим хувь нь солонгос хэлийг тодорхой түвшинд эзэмшсэн байх магадлалтай байна. Солонгос хэл, соёл  ялангуяа, ахуйн соёл манай нийгэмд өөрийн тодорхой орон зайг эзэлсэн нь сайшаалтай. Солонгос судлал дээр бидний барьж ирсэн нэг зарчим бий. Солонгос бол нэг хэл, соёлтой, олон зууны турш Солонгосын хойг дээр аж төрсөн нэгдмэл үндэстэн. Энэ бүхнийг эш үндэс болгож, солонгос судлалд Солонгосын хойгийг бүхэлд нь, хилийн чанадад оршин суугаа солонгос иргэдийг хамруулж ойлгодог" гэлээ. 

Эх сурвалж www.zms.mn