Гэрэл зургийг Р.Оюун
Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн өнөөдөр Улаанбаатар дахь Русский домд нээгдлээ. Үзэсгэлэн маргааш үргэлжлэх бөгөөд Москва, Санкт-Петербург, Красноярск, Новосибирск, Владивосток, Екатеринбург, Эрхүү, Улаан-Үд, Пенза, Томск хотын төлөөлөл 26 их, дээд сургууль оролцож байна. Оросын их, дээд сургуулиуд Монголын орчин цагийн шаардлага, хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй эмч, инженер, дизайнер, медиа технологи, хүнсний үйлдвэр, ai-технологи, зам ахуйн үйлчилгээ, сошиал шинжлэх ухаан, газрын тос-байгалийн хийн салбартай хослон дагалдах мэргэжил, соёл, боловсролд нийцсэн сургалтын хөтөлбөр, мэргэжлүүдийг санал болгодог. Энэ үзэсгэлэнд ирснээр та ОХУ-ын тэрүүлэх 26 их, дээд сургуультай танилцах, ОХУ-ын Засгийн газрын 2026-2027 оны хичээлийн жилийн төлбөргүй сургалтын тэтгэлгийн хөтөлбөрийн дагуу суралцах талаар дэлгэрэнгүй мэдээлэл авна. Мөн мэргэжил сонголтод чиглэсэн сонирхолтой тоглоом, асуулт хариултын тэмцээн, мастер, класс, болон тест, инженерийн мэргэжлээс эхлээд урлагийн чиглэлийн бүх сургуулийн төлөөлөгчдөөс зөвлөгөө, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Энэ талаар гэрэл зургийн сурвалжилгаас харна уу.
Эх сурвалж www.zms.mn