Р.Оюун

"Нийт шүүгчийн III чуулган" Төрийн ордонд болж байна. Монгол Улсын Шүүхийн тухай хуульд бүх шатны шүүхийн ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдсэн нийт шүүгчийн чуулганыг хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг. Энэ жил тус чуулганыг Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүгчдээс бүрдсэн ажлын хэсэг зохион байгуулж байна. Улсын хэмжээнд 518 шүүгч ажиллаж байгаа бөгөөд "Нийт шүүгчийн III чуулган"-д 498 шүүгч оролцож шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг сайжруулах чиглэлээр санал санаачилга гаргах, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнийг сонгох эрхээ хэрэгжүүлж байна. Хүндэтгэх шалтгаантай болон ажлаа хийж чуулганд биечлэн оролцож амжаагүй шүүгчид цахимаар оролцлоо. Энэ тухай гэрэл зургийн сурвалжилгаас харна уу.

Эх сурвалж www.zms.mn