П.АМГАЛАН
17 дахь удаагийн "Улаанбаатар" олон улсын кино наадмын "Хангарди" шагнал гардуулах ёслол болж өндөрлөлөө. Тус наадмаас "Татар" уран сайхны кино хоёр цомын эзэн болжээ.
Тодруулбал, "Татар" хамтлагийн бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн "Татар" уран сайхны кино нь тус наадмын долоон номинацид нэр дэвшсэн бөгөөд шилдэг зураглаачаар Г.Гүенбаатар, шилдэг зураачаар Н.Болор-Эрдэнэ нар тодорсон байна.
Ташрамд, "Татар" хамтлаг, "Аранжин" пикчерс, "Promix sound", "Red point media", "SO media"-гийн хамтын бүтээл "Татар" уран сайхны кино яг одоо бүх кинотеатруудаар гарч буй.
Эх сурвалж:www.zms.mn