Гэрэл зургийг Р.Оюун

"Сэргээн засалт ба хөгжлийн бэрхшээл" үндэсний чуулганыг УИХ-ын гишүүн, нийгмийн эрүүл мэндийн ухааны доктор О.Саранчулууны санаачилгаар Ерөнхий сайд Г.Занданшатарын ивээл дор Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Бие бялдар сэргээн засах судлалын Монголын нийгэмлэг, "Тэгш нийгэм холбоо" ТББ хамтран зохион байгуулж байна. Үндэсний чуулганд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгаас 500 гаруй төлөөлөл оролцож байна. Энэ тухай гэрэл зургийн сурвалжилгаас харна уу.

Чуулганыг нээж УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир үг хэллээ.

Үндэсний чуулганд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгаас 500 гаруй төлөөлөгч оролцлоо.

ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Др Соккоро Эскаланте.

УИХ-ын гишүүн, нийгмийн эрүүл мэндийн ухааны доктор О.Саранчулуун "Амьдралаа эргэн олж авах нь" сэдвээр илтгэл тавьсан юм.

Эх сурвалж www.zms.mn