Гэрэл зургийг Р.Оюун
УДЭТ-ын санаачилга, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэгээр Монголын зохиолчдын эвлэлтэй хамтран "Утга зохиолын 7 хоног" аяныг энэ сарын 22-28-нд зохион байгуулж байна. Долоо хоногийн турш өдөр бүр өөр өөрийн онцлогтой хөтөлбөр, уншигч, уран бүтээлчдийг ойртуулах үйл ажиллагаа УДЭТ-ын хойд талбайд болж байна. Өнөөдөр "Монголын яруу найргийн гурван үе" яруу найргийн уншлага, дүүргүүдийн ардын авьяастан, соёлын өв тээгчдийн тоглолт, номын үзэсгэлэн, худалдаа болж байна. Энэ тухай гэрэл зургийн сурвалжилгаас харна уу.
Эх сурвалж www.zms.mn