Гэрэл зургийг Р.Оюун
Монгол, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойд зориулан БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Улаанбаатар хоттой хамтран энэ амралтын өдрүүдэд Сүхбаатарын талбайд "Солонгосын соёлын өдрүүд” арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ арга хэмжээ нь 2015 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж иржээ. Үүгээр монгол иргэдэд Солонгосын соёл урлаг, хоол хүнс, төрөл бүрийн бүтээгдэхүүнийг сурталчлан таниулахаас гадна Солонгосын талаарх ойлголтыг нэмэгдүүлж, хоёр орны хоорондын соёлын харилцааг идэвхжүүлэх зорилготой арга хэмжээ юм. Энэ тухай гэрэл зургийн сурвалжилгаас сонирхоно уу.
Эх сурвалж www.zms.mn