Б.ЖАВХЛАН

Сэлэнгэ аймаг, Мандал сум Хэрх дөрөвдүгээр багийн Хараа голд /аймгийн төвөөс зүүн урд зүгт 220 км, сумын төвөөс зүүн урд зүгт 7 км/ суудлын автомашин голд живж, хоёр иргэн автомашин дотор гацсан гарч чадахгүй байна гэсэн дуудлага долоодугаар сарын 31-ний 01:30 цагт ирсэн байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Stima” загварын суудлын автомашин голд живж, иргэн Э /49 настай, эрэгтэй/, иргэн И /хоёр болон таван сартай, эрэгтэй/, автомашин дотор гарч чадахгүй байсныг эсэн мэнд гаргаж, голд живж автомашиныг аюулгүй газар татан гаргасан байна.