Гэрэл зургийг Л.Номингэрэл
Европ дахь хамгийн том байгалийн үзэсгэлэн наадам болох "Оросын онгон зэрлэг байгаль" үзэсгэлэнг толилуулж байна. Энэхүү арга хэмжээг 2014 оноос хойш Москва хотноо зохион байгуулж байгаа бөгөөд жил бүр үзэгчдэд Оросын байгаль, зэрлэг ан амьтдыг авсан гэрэл зурагчдын шилдэг зургуудыг үзэх боломжийг олгодог. Арван хоёр жилийн хугацаанд тус наадмын үзэсгэлэнгийн гэрэл зургуудыг Дэлхийн 75 орны 4 200 000 гаруй хүн үзсэн байна
Улаанбаатар хотын зочид, оршин суугчид олон улсын гэрэл зургийн уралдаануудын ялагч, шагналтан болсон Оросын гэрэл зурагчдын авсан онгон байгалийг харуулсан шилдэг 25 гэрэл зурагтай танилцах боломжтой. Үзэсгэлэнгийн хүрээнд Камчаткийн толгод, хойд туйлын туяа, Алтайн нуруу, цоохор ирвэс, цагаан баавгай, Алс Дорнодын ирвэс, Байгаль-Амарын төмөр зам зэрэг Оросын ховор амьтад, үзэсгэлэнт газрууд дүрсэлсэн гэрэл зургууд дэлгэгдэжээ.