Гэрэл зургийг Р.Оюун

Сүхбаатарын талбай өнөөдөр хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Учир нь Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ойг тохиолдуулан салбар салбарын шилдэг хүмүүс төрийн дээд шагналаар шагнуулж байна. Мөн жил бүрийн долоодугаар сарын 8-нд "Дээлтэй монгол" наадмыг зохион байгуулдаг. Энэ үеэр монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, угсаатны дээл хувцас, эд хэрэглэл, соёлын биет бус өвийг сурталчлах замаар Улаанбаатар хотыг олон улсад сурталчлах наадмыг энэ жил 19 дэх жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн наадамд нийслэлийн зургаан дүүрэг, 21 аймгийн аж ахуйн нэгж байгууллага, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн 60 орчим төлөөлөл оролцжээ. Энэ тухай гэрэл зургийн сурвалжилгаас сонирхоно уу.

Эх сурвалж www.zms.mn