Гэрэл зургийг Р.Оюун

Улаанбаатар хотод Ази, Номхон далайн Шуудангийн холбооны (APPU) удирдах зөвлөлийн ээлжит хурал албан ёсоор эхэллээ. Тус хурал ирэх сарын 5-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд бүс нутгийн гишүүн орнуудын шуудангийн байгууллагын удирдлагууд, бодлого тодорхойлогчид, мэргэжилтнүүд бүс нутгийн хамтын ажиллагааны стратегийг тодорхойлох чухал бодлогын уулзалтуудыг зохион байгуулах ажээ. Уулзалтад APPU-гийн 32 гишүүн орон, ажиглагч, харьяа агентлагуудын төлөөлөгчид оролцож байна. Энэ удаагийн уулзалтыг Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо болон “Монгол шуудан” ХК хамтран зохион байгуулж байна. Энэ тухай гэрэл зургийн сурвалжилгаас харна уу.

Эх сурвалж www.zms.mn