Гэрэл зургийг Л.НОМИНГЭРЭЛ
НЗДТГ, Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA) болон Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо хамтран 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ийг энэ сарын 23-29-ны хооронд Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Тэмцээнд АНУ, Франц, Серби, Литва, Хятад болон Монгол Улсын шигшээ тэргүүтэй 27 орны эрэгтэй, эмэгтэй 40 баг өрсөлдөх юм.
Монгол Улс нь 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулж буй Азийн анхдагч орнуудын нэг болж байна. Тэр ч утгаараа Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн хөгжлийг олон улсад сурталчлах, дотоодын залуу тамирчдад урам зориг өгөх, спортын аялал жуулчлалыг дэмжих чухал ач холбогдолтой үйл явдал болно гэдгийг албаныхан онцолж байна.
Энэхүү тэмцээн нь 2012 оны наймдугаар сард Грекийн Афин хотод зохиогдсон юм. Түүнээс хойш Хятад, Франц, Нидерланд зэрэг долоон улсад болж, хамгийн сүүлийн аваргаар эрэгтэйчүүдийн төрөл Серби, эмэгтэйчүүдийн төрөлд АНУ-ын багууд тодорчээ.
“FIBA 3x3 World Cup 2025” өчигдөр БНХАУ, Австралийн эмэгтэй багуудын тоглолтоор эхэлж, нээлтийн ёслолоор үргэлжилсэн юм. Монголын эрэгтэй шигшээ АНУ, Латви, Монтенегро болон Япон улсын шигшээ багтай “В” хэсэгт багтсан. Харин эмэгтэй шигшээ баг “D” хэсэгт Бразил, Испани, Герман, Украйны багуудтай багтсан байна.
БНХАУ-Итали
Польш-Австрали
Канад-Латви