“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллагаас 2025 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг танилцуулаад удаагүй байна. Энэ жилийн тайлангийн хамгийн гол онцлог нь дэлхий нийтээр хэвлэл мэдээллийн салбар эдийн засгийн гүн хямралд өртөж, редакцын хараат бус байдал, хэвлэл мэдээллийн олон ургальч байдалд ноцтой нөлөө үзүүлж байгааг анхааруулжээ. Тиймээс ч RSF нь улс орнуудын төр засаг, эрх баригчид болон хувийн хэвшлийн компани, аж ахуйн нэгжүүдэд хандан 11 санал бүхий уриалгыг дэвшүүлсэн байна.
Дэлхийн улс орнуудын бараг тал хувьд нь хэвлэл мэдээллийн салбарын нөхцөл дордсон, хүнд буюу маш хүнд ангилалд орсон нь анхаарал татахгүй байх аргагүй. Тиймээс Хэвлэлийн эрх чөлөө, үнэн бодит, найдвартай мэдээлэл авах эрхийг дэмжин хамгаалах, тусгаар тогтнол, хараат бус байдал, оршин тогтнолд заналхийлж буй эдийн засгийн хямралаас хэвлэл мэдээллийг гаргахын тулд тодорхой үүрэг амлалтуудыг нэн даруй авах шаардлагатай бөгөөд үүнд “Сэтгүүл зүйн шинэ хандлага, шинэ бодлого” чухал ач холбогдолтой хэмээн үзэж байна.
Сэтгүүл зүйн шинэ хандлага, шинэ бодлого”-ыг хэрэгжүүлэх RSF-ын 11 санал зөвлөмж:
1. Эдийн засгийн зохицуулах аргаар олон ургальч байдлыг хамгаалах нь
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь хэдийгээр хувийн хэвшлийн үйл ажиллагаа эрхэлдэг ч бусад төрлийн бизнесээс огт өөр онцлогтой. Учир нь сэтгүүл зүй нь иргэдийг ардчиллын тулгуур багана болсон найдвартай мэдээллээр хангах замаар олон нийтийн эрх ашигт үйлчилдэг. Ийм учраас, хэвлэл мэдээллийн олон ургальч байдлыг хамгаалах, өмчлөгчөөс үл шалтгаалж редакцийн үзэл санаа, байру суурийг баталгаажуулах нь нэн тэргүүний асуудал юм.
2. Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилга (JTI)-ыг нийтлэг хэм хэмжээ болгон тогтоох
Мэдээллийн хэрэгслүүд, технологийн аварга компаниуд болон засгийн газрууд сэтгүүл зүйн олон улсын хэм хэмжээ болсон “Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилга” Journalism Trust Initiative (JTI)-ыг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй. Дэлхийн 119 орны 2000 гаруй хэвлэлэ мэдээллийн хэрэгсэл JTI гэрчилгээ авах үйл явцад хэдийн хамрагдаад байна. RSF-ын санаачлан эхлүүлсэн JTI нь хэвлэл мэдээллийн агуулгыг хянах бус харин мэдээлэл үйлдвэрлэх үйл явцыг үнэлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэмшил, редакцын үйл ажиллагааны ил тод байдлыг сайжруулах, итгэл хүлээхүйц хэвлэл мэдээллийн хэрэгслийн хөгжлийг хөхиүлэн дэмжихэд чиглэсэн мэргэжлийн нийтлэг хэм хэмжээний үүрэг гүйцэтгэдэг. Энэхүү сертификат буюу батламж нь нь төрийн санхүүжилтийг хөтлөн чиглүүлэх, индекс гаргах, үнэлгээ хийх бодлогын талаар мэдээлэх, цахим платформууд, хайлтын системүүдэд үнэн бодит, найдвартай мэдээллийг онцлон харуулахын зэрэгцээ хуурамч мэдээллийн кампанит ажилд өртөхөөс өөрсдийгөө хамгаалах боломж олгодог.
Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 86 (7583)