Т.САЙХАН
Парламент энэ долоо хоногт Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийн сонсгол, ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайланг хаалттай хэлэлцэхээр товлоод байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын ерөнхий аудитор Д.Загджавыг албан тушаалаас нь чөлөөлөх төлөвлөжээ. Д.Загджав жилийн өмнөөс буюу 2024 оны тавдугаар сарын 30-наас ерөнхий аудитороор ажиллаж эхэлсэн юм. Түүний оронд ерөнхий аудитороор С.Магнайсүрэнг томилуулахаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нэр дэвшүүлээд байгаа юм. Үндэсний аудитын газар нь УИХ-д ажлаа тайлагнадаг, удирдлагыг нь УИХ-ын дарга нэр дэвшүүлэн томилуулдаг билээ.
Эх сурвалж:www.polit.mn