Гэрэл зургийг Л.НОМИНГЭРЭЛ
Цэргийн дүрэмт хувцсаараа жирийтэл гоёж, нүдэнд нь цог, жавхаа гэрэлтсэн хугацаат цэргийн алба хаагчид Сүлдэт баганыхаа талбайд эгнэн жагсжээ. Тэд бол 2024 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн албанд мордож, Монгол Улсынхаа дархан хил, хилийн аюулгүй байдлын төлөө эх орныхоо дархан манаанд үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн эх орон, гэр бүлийнхээ бахархалт хөвгүүд. Хилийн цэргийн нэгэн цаг үеийн түүхийг бүтээлцсэн хугацаат цэргийн алба хаагчдын халагдах ёслолоос бэлтгэсэн гэрэл зургийн сурвалжлагыг хүргэе.