Гэрэл зургийг Р.Оюун
Ерөнхийлөгчийн ивээл дор "Монгол дархны уламжлал, шинэчлэл" анхдугаар чуулганыг Төрийн ордонд зохион байгууллаа. Чуулганаар “Соёлын бүтээлч үйлдвэрлэл ба монгол уран дархны урлаг”, “Монгол уран дархны соёлын үнэ цэн, ач холбогдол”, “Монгол уран дархчуудын өмнө тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам”, “Монгол дархны тогтвортой хөгжил ба эрх зүйн асуудал”, “Монгол уран дархан ба санхүүгийн зах зээл”, “Монгол уран дархны түүхий эдийн хангамжийн зохицуулалт” гэсэн сэдвээр хэлэлцэж байна. Мөн Ерөнхийлөгч нээлтийн үеэр уран дархан, урлаачдын үндэсний чуулганыг дөрвөн жил тутам уламжлал болгон зохион байгуулж байх нь зүйтэйг онцолжээ. Анхдугаар чуулганы талаар гэрэл зургийн сурвалжилгаас сонирхоно уу.
Эх сурвалж www.zms.mn