Гэрэл зургийг Р.Оюун
Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Энэ тухай гэрэл зургийн сурвалжилгаас сонирхоно уу.
Монголын хүүхэд, залуучуудын эвлэлийн төв хорооны нарийн бичгийн дарга асан, гавьяат багш Чулуунгомбын Цэрэндуламд Ардын багш цол хүртээлээ.
Гавьяат багшаар Монголын пионерын байгууллагын төв зөвлөлийн дарга асан Даваагийн Сүрэнжав.
Гавьяат багшаар Баянзүрх дүүргийн “Баянзүрх” цогцолбор сургуулийн захирал асан, хүүхдийн байгууллагын ахмад ажилтан Содномын Цог.
Гавьяат багшаар Монголын англи хэлний багш нарын холбооны тэргүүн, доктор, дэд профессор Намсрайн Мира.
Гавьяат багшаар “Сэтгэл зүйн сургалт, судалгааны төв” ТББ-ын захирал, багш Дунийн Оюунчимэг.
Гавьяат багшаар “Бяцхан цох” сэтгүүлийн эрхлэгч Бэх-Очирын Тогтохжаргал.
Чөлөөт уран бүтээлч, хүүхдийн дуучин Ерөөлтийн Наранцэцэг гавьяат жүжигчин боллоо.
ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч, хүүхдийн зөвлөх эмч, клиникийн профессор Рэнцэндоржийн Батсолонго хүний гавьяат эмч цолоор шагнуулсан юм.
Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын зөвлөх, гавьяат багш Түлшигийн Түвшин Сүхбаатарын одонгоор энгэрээ мялаалаа.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Өмнөговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын ажилтан Самдангийн Долгорсүрэн.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Монголын хүүхдийн ордны лимбэ хөгжмийн багш Чүлтэмсүрэнгийн Даваажав.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын ахмад ажилтан Дашнамжилын Хажидсүрэн.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Хэнтий аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн холбооны тэргүүн Дашийн Оюунчимэг.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын найруулагч Чойёнваанчигийн Сансармаа.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын мэргэжилтэн Гомбодоржийн Саранхүү.
Алтангадас одонгоор Дархан-Уул аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын ахлах мэргэжилтэн Батхуягийн Гүндэгмаа.
Алтангадас одонгоор “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Хүүхэд хамгааллын төслийн захирал асан Баярын Дарьханд.
Алтангадас одонгоор Монголын хүүхдийн зөвлөлийн үүсгэн байгуулагч Дашдоржийн Ууганбаяр.
Алтангадас одонгоор Сүхбаатар аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Машлайн Туул.
Алтангадас одонгоор Монголын скаутын холбооны гүйцэтгэх захирал Ариунсангийн Билгүүн.
Хөдөлмөрийн хүндэт медалиар Монголын хүүхдийн ордны бүжгийн багш Содномдаржаагийн Энх-Амгалан.
Хөдөлмөрийн хүндэт медалиар “Бадамлянхуа” хүүхдийн төвийн менежер Бөхчулууны Болормаа.
Хөдөлмөрийн хүндэт медалиар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн Даваасүрэнгийн Мөнгөнтуяа.
Хөдөлмөрийн хүндэт медалиар олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын инженер Энхдэлгэрийн Алтанцог нарыг шагналаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медалиар шагнуулсан хүмүүст баяр хүргэж, үг хэллээ.
Эх сурвалж www.polit.mn