П.Лхагва
“Ганга мөрний уянга” энэтхэг бүжгийн улсын 25 дахь уралдааныг Бүгд Найрамдах Энэтхэг улс тунхагласны 75 жилийн ой, Монгол, Энэтхэг улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 6-нд зохион байгууллаа.
Энэхүү уралдаанд Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянгол, Налайх дүүрэг болон Увс, Завхан, Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Дорнод аймгаас 440 хүүхэд авьяас чадвараа сорин өрсөлдсөн юм. Тэмцээн бага, дунд, ахлах насны ангилалд гоцлол болон хамтлаг бүжгийн төрлөөр явагджээ.
Бага насны гоцлол төрөлд:
- Нэгдүгээр байр: Б.Номин – Сүхбаатар дүүрэг
- Хоёрдугаар байр: Төгөлдөр – Хөвсгөл аймгийн оролцогч
- Гуравдугаар байр: Т.Цэцэнгоо – Хөвсгөл аймгийн оролцогч
- Тусгай байр: Б.Баасандулам – Архангай аймгийн оролцогч
Бага насны хамтлаг төрөлд:
- Нэгдүгээр байр: Төв аймгийн М.Мөнхцэцэг багштай “Эгшиглэн-4” хамтлаг
- Хоёрдугаар байр: Дорнод аймгийн Б.Сайнзаяа багштай “Lotus-2” хамтлаг
- Гуравдугаар байр: Архангай аймгийн Т.Байгалмаа багштай “Rada” хамтлаг
- Тусгай байр: Хөвсгөл аймгийн Төмөр-Очир багштай “ТR dance-3” хамтлаг
Дунд насны гоцлол төрөлд:
- Нэгдүгээр байр: СБД, Б.Ариунцэцэг
- Хоёрдугаар байр: Дорнод аймаг, Ц.Бодисмаа
- Гуравдугаар байр: Архангай аймаг, С.Энхжин
- Тусгай байр: Дорнод аймаг, Ж.Ундармаа
Дунд насны хамтлаг төрөлд:
- Нэгдүгээр байр: Дорнод аймгийн Б.Сайнзаяа багштай “Lotus-1” хамтлаг
- Хоёрдугаар байр: Архангай аймгийн Т.Байгалмаа багштай “Лал латкес” хамтлаг
- Гуравдугаар байр: Хөвсгөл аймгийн Төмөр-Очир багштай “TR Dance-2” хамтлаг
- Тусгай байр: Увс аймгийн Ж.Хишгээ багштай “Ладакилан” хамтлаг
Ахлах насны гоцлол төрөлд:
- Нэгдүгээр байр: Архангай аймаг, Т.Баттөмөр
- Хоёрдугаар байр: СБД Д.Тэргэл
- Гуравдугаар байр: Архангай аймаг Г.Төгс-Эрдэнэ
- Тусгай байр: Хөвсгөл аймаг, Азжаргал
Ахлах насны хамтлаг төрөлд:
- Нэгдүгээр байр: Архангай аймаг, Энхбаяр багштай “Эгшиглэнт-1” хамтлаг
- Хоёрдугаар байр: Дорнод аймаг, Сайнзаяа багштай “Мандала” хамтлаг
- Гуравдугаар байр: СБД-ийн Энх-Амгалан багштай “Номин” хамтлаг
- Тусгай байр: Хөвсгөл аймгийн Мөрөн сум Үүрийнтуяа багштай “Хөх сувд -3” хамтлаг