С.УРТНАСАН

Нийслэлийн хэмжээнд улаанбурханы өвчлөл лабораториор батлагдсан 200 гаруй тохиолдол бүртгэгдсэн талаар Нийслэлийн Эрүүл мэндийн Газрын нийтийн эрүүл ахуй, халдварт өвчний хэлтсийн дарга З.Болормаа мэдээллээ.

 Тэрээр “Улаанбурхнаар өвдсөн 200 гаруй хүнд судалгаа хийхэд 50 хувь дархлаажуулалтад хамрагдаагүй, 30 хувь нь бүрэн тунд хамрагдаагүй байна. Мөн хүүхдийг есөн сартайд нэг дэх тунд, хоёр настайд хоёр дахь тунг хийлгэж, улаанбурхан өвчний эсрэг бүрэн дархлаажуулалтад хамруулах ёстой.

Улаанбурхны эсрэг вакцины бүрэн тунг хийлгэснээр насан туршийн дархлаа тогтоно. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг вакцинд хамрагдсан эсэх судалгааг гаргаж, нөхөн дархлаажуулалтад хамруулж байна. Эцэг эх, асран хамгаалагч нар E-mongolia цахим хуудаст нэвтэрч хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулан улаанбурхан өвчний вакцинд хамрагдсан эсэхээ шалгана. Бүртгэл гарч ирэхгүй бол харьяа өрхийн эрүүл мэндийн төвд хандаж вакцинд хамрагдана. Улаанбурхны эсрэг вакцинд хамрагдаж өөрийгөө болон бусдыгаа хамгаалаарай” гэж зөвлөлөө.

Эх сурвалж: zms.mn