Зэрлэг амьтад зуслангийн хашаанд сүлбэгдэн хорогдож байна
Намхан модон хашаагаар хүрээлүүлсэн, жижгэвтэр байшингууд, хэд гурван үхэр, ямаа бэлчдэг байсан зуслангийн төрх өөрчлөгдөөд удсан. Өдгөө нийслэлийн ойролцоох аль ч ногоон бүсэд очсон машин байтугай хүн явах зайгүй шахам барьсан төмөр болон тоосго, чулуун хашаа, олон давхар байшин, барилга, зөвхөн өөрийн эзэмшил рүү тавьсан явган зам, зочид буудал, амралтын газруудыг харж болно. Уул руу дөхөн, моддын захад тухлахыг хүсээд ч нэмэргүй, учир нь тэр хэсгийг хэн нэг нь хашаалаад авчихсан. Удахгүй бүр ойн гүнд улаанбаатарчууд зусаж, өвөлждөг болох болов уу.
2020-04-10