ЭМЯ: Тусгаарлах байранд 1747 хүнийг хянаж байна
Сүүлийн 24 цагийн дотор дэлхий нийтэд 95 мянган хүн шинээр халдвар авч, 4000 гаруй хүн нас баржээ. Энэ нь өмнөх өдрөөсөө өвчилсөн хүний тоо 12 мянгаар, нас барсан хүний тоо 1300-аар буурсан үзүүлэлт юм. Өчигдөр ОХУ-д өвчлөл 9200-аар нэмэгдсэн бөгөөд Буриадад 41, Эрхүүд 21, Тувад 31 тохиолдол бүртгэгджээ.
2020-05-17