Пүрэв-Очирын ЛХАГВАЖАРГАЛ

Соёл, спорт, танин мэдэхүйн албаны сэтгүүлч

2024 онд МУИС-ийг Хэл, уран зохиол хөтөлбөрөөр төгссөн.

Хэл шинжлэлийн магистрант Монгол бичгээр хөрвүүлэг хийдэг

Н.Гэрэлцэцэг: Иргэдийн амьдрах орчинг сайжруулах ажилд 12.7 тэрбум төгрөгийг зарцуулна

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн ярилцлагын зочноор Дорнод аймгийн Засаг даргын  Тамгын газрын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Гэрэлцэцэгийг урьж, тус аймгийн 2026 оны төсвийн зарцуулалтын төлөвлөгөөний тухай ярилцлаа.

 

-Дорнод аймаг 2026 оны төсвийн эх үүсвэр болон түүнийг зарцуулах гол салбараа хэрхэн төлөвлөсөн бэ? 

-Улсын хэмжээнд өөрөө төсвөө бүрдүүлдэг долоон аймгийн нэг нь манай аймаг. Манай аймаг ирэх онд хөрөнгө оруулалтын ажилд 27 орчим тэрбум төгрөгийг зарцуулахаар байна.

Дорнод аймгийн Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр нь эдийн засгийн салбарын өсөлтийг дэмжсэн төсөл хөтөлбөрүүдэд илүүтэй хөрөнгө оруулахаар боловсруулсантай холбогдуулан  аймгийн 2026 оны төсөвт иргэдийн амьдрах орчныг сайжруулах буюу дэд бүтцийг хөгжүүлэх ажилд 12.7 тэрбум төгрөг, хүний хөгжил хамгааллын чиглэлд найм орчим тэрбум төгрөгийг зарцуулахаар тусгасан.

Дэлгэрэнгүйг: ЭНД дарж 2025.12.19 № 240 (7737) дугаарыг захиалан уншина уу.

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn